- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
2022 онд коронавирусийн цар тахлын шинэ, илүү хор хөнөөлтэй хувилбар гарч ирж болзошгүй гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдэгджээ. Тус байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, олон нийтийн дархлаа өсөхийн хэрээр цаашид вирусээс үүдэлтэй хүнд өвчлөл буурах төлөвтэй байгаа ч "Омикрон"-оос илүү аюултай хувилбар дэлхий дахиныг бүрхэх эрсдэл ч байгаа аж.
ДЭМБ Ковид-19-ийн стратегийн бэлэн байдал, хариу арга хэмжээний шинэчилсэн төлөвлөгөөгөө өнгөрөгч лхагва гарагт гаргасан бөгөөд цар тахлын гурав дахь жилийн нөхцөл байдал ямар байх талаар гурван боломжит хувилбарыг дэвшүүлсэн байна.
Уг агентлагийн тэргүүн Тедрос Адханом Гебрейесус "Хамгийн сайн тохиолдолд, коронавирусийн ноцтой бус шинэ хувилбарууд гарч ирэх ба бид вакциныхаа найрлагыг өөрчилж, нэмэлт тун тарих шаардлагагүй болно. Харин хамгийн муу нөхцөлд илүү хор хөнөөлтэй, халдварлах чадвар өндөртэй хувилбар гарч ирж магадгүй бөгөөд ингэснээр хүмүүсийн дархлаа хурдацтай буурна" хэмээн тайлбарлажээ.
Мөн цаг хугацааны эрхээр хүмүүсийн дархлаа суларч, хүнд өвчлөл, нас баралтын тоо үе үе нэмэгдэж болзошгүй тул эмзэг бүлгийн хүмүүсийг вакцины нэмэлт тунд тогтмол хамруулах нь чухал гэж онцолсон юм.
Дэлхий даяар одоог хүртэл цар тахлын нийт 479 сая гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдэж, зургаан сая гаруй хүн нас барсан гэх албан ёсны тоо байгаа ч бодит хэмжээ нь хэд дахин их байж болзошгүй шинжээчид хүлээн зөвшөөрчээ.
Эх сурвалж: AFP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
энэ нэг юм худлаа үнэн таамаг гаргаад манай нөгөө сайчуул өлгөж аваад л ашиглачих гээд л байх юм. Одоо идэх мөнгө төсөв бхгүй данс хоосон гаднаас зээл авч ирээд хувааж гусах нүхээ ухаад л бх шиг бна
Яг үнэн худлаа таамаг дэвүүлээд эрх баригчид өлгөж авч идээд л улс орныг сүйрүүлэх нь дээ