СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-03-31

Цацраг идэвхт ашигт малтмалын 12 тусгай зөвшөөрлийг зургаан аж ахуйн нэгж эзэмшиж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 03 дугаар сард авсан мэдээллээр Монгол Улсад ураны 13 орд (Дорнод, Гурванбулаг, Улаан, Нэмэр, Мардайн гол, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Энгэр ар, Далт)-ын хэмжээнд 192,241.02 тонн геологийн нөөц бүртгэгдэж, үүнээс .

2022 оны 02 дугаар сарын байдлаар Ашигт малтмал, газрын тосны газарт дөрвөн аймгийн 10 сумын нутагт нийт 121 мянган гектар талбайд зургаан аж ахуйн нэгжийн цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын найм, хайгуулын дөрвөн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.07 хувийг эзэлж байгаа бөгөөд 2009 онтой харьцуулахад 37 дахин буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Өнөөдрийн байдлаар .

Үүнээс БНФУ-ын хөрөнгө оруулалттай, хамтарсан “Бадрах Энержи” ХХК, БНЧУ-ын хөрөнгө оруулалттай, хамтарсан “Гурвансайхан” ХХК, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хунбөө”, “Шинь Шинь” ХХК-иуд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

“Бадрах Энержи” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын байдлаар Дорноговь аймгийн нутагт 48,375.77 гектар талбайд MV-018914 дугаартай Өмнөт, MV-018915 дугаартай Зөөвч Овоо, MV-018916 дугаартай Дулаан-Уул нэрт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

“Мон-Атом” ХХК, “Арева Монгол” ХХК хооронд 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-г байгуулсан бөгөөд гэрээнд Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Өмнөтийн ордын цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хамтарсан “Бадрах Энержи” ХХК-д олгогдсоны дараа Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу “Мон-Атом” ХХК нь “Бадрах Энержи” ХХК-ийн 34 хувийг эзэмшихээр тусгагджээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.