Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 87 тохиолдол шинээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Үүнээс Улаанбаатар хотод 61 нь, орон нутагт 26 нь бүртгэгдсэн бол халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй байна.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 335 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 936 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 57 нь хүүхэд бол 13 нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.
Эмчлүүлж буй иргэдийн 56 нь хөнгөн, 220 нь хүндэвтэр, 46 нь хүнд, 13 нь нэн хүнд оноштой байна.
Орон нутгийн хувьд Өмнөговь аймагт 26 тохиолдол шинээр илэрчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.