СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-29

🔴LIVE: Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.

Уг сонсголыг Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй.

Тодруулбал, энэ оны нэгдүгээр сард УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Хөгжлийн банкны асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулах үүргийг УИХ-ын ажлын хэсэг болон хуулийн байгууллагуудад өгсөн.

Дашрамд сануулахад, Хөгжлийн банкны хэрэг нийтэд зарлагдсанаас хойш буюу энэ оны нэгдүгээр сарын 20-ноос гуравдугаар сарын 14-ний хооронд нийт 104 тэрбум 420 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн байна. Хуулийн байгууллагаас мэдээлснээр Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчидтэй холбоотой хэрэг АТГ-т 10, Эрүүгийн Цагдаагийн газарт гурав, дүүргийн цагдаагийн газарт хоёр, шүүхийн шатанд 25, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт найм, хяналтын шатанд зургаан хэрэг шалгагдаж байгаа тухай мэдээлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.