СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-03-28

Х.Баттулга МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

МҮОХ-ны VIII ээлжит чуулган өнөөдөр /2022.03.28/ эхэлж шинэ удирдлагыг бүрэлдэхүүнээ сонгох гэж байна. Одоогийн Ерөнхийлөгч МУГТ Н.Түвшинбаяр хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан, ээлжит чуулганы хугацаа дуусгавар болсон зэргээс шалгаалж ийн удирдлагын багт өөрчлөлт орж байгаа юм.

МҮОХ-ны Ерөнхийлөгчид одоогийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Биатлоны холбооны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар нэрээ дэвшүүлсэн.

Харин, МҮОХ-ны ээлжит чуулганы өмнө Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татаж байгаагаа албан бичгээр хүргүүлжээ. Албан бичигт "Монголын жудо бөхийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга миний бие МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгуульд нэрээ дэвшүүлсэн билээ. Яг энэ мөчид улс төрийн намын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа тул МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн өргөдлөөсөө татгалзаж байгааг та бүхэнд мэдэгдье. Олимпын хөдөлгөөн, олимпын байгууллага нь улс төрөөс ангид байж спортын шударга өрсөлдөөн, тамирчдын өндөр ур чадвар, эв нэгдлийн үзэл санага өндөрт өргөж явах учиртай" гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.246

Намын даргын сунгаанааса нэрээ татвал таарна суртчилгаа хийгээд тэрэндээ үнэмшээд дүрдээ итгэчихсэн явж байна лэ.Хууль бус учраас гарч ирж чадахгүй удахгүй луйврын хэргийг чинь шалгах болно

Зочин
2 жилийн өмнө
66.181.185.58

Тэр нь дээрээ нам талдаа ажлаа хий.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.