СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-23

Эрчим хүчний салбарт бодитой, үнэлэхүйц ахиц дэвшил гараагүйг аудитаар тогтоожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

“Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө” сэдвээр ҮАГ-аас гүйцэтгэлийн аудитыг хийж гүйцэтгэжээ.

Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхээр бодлого боловсруулан ажиллаж байна гэж төр засгаас мэдэгддэг хэдий ч бодит байдал дээр гарт баригдаж, нүдэнд харагдах бүтээн байгуулалт ховор, үр дүн гарахгүй байгааг дараах тоо илэрхийлж байгаа юм.
Энэ салбарын хөгжлийн зүг чиг болох учиртай бодлогын хэрэгжилт хангалтгүй, зорилтоо бүрэн хэрэгжүүлж чадаагүй байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод 2020 он гэхэд эрчим хүчний хэрэгцээнийхээ 85.0 хувийг дотоодын эх үүсвэрээр хангах зорилт тавьсан. Гэтэл 2015 онд бодлого батлагдсанаас хойш . Мөн нийт эрчим хүчинд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хувийг 20 хувьд хүргэхээр заасан ч энэ оны гуравдугаар улирлын байдлаар 17.8 хувьтай байгаа аж.

Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нэмэгдээгүй, хүрэх үр дүнгийн биелэлт хангагдаагүй байна гэсэн агуулгыг аудитын дүгнэлтээс харж болно.

Одоогийн байдлаар Монгол Улс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 90.9 хувийг нүүрснээс гарган авч байна. Харин 7.9 хувийг нар, салхин эх үүсвэр, 1.2 хувийг усан цахилгаан станцаас авч байна. Ногоон эрчим хүчний жинг нэмэгдүүлэх цаашлаад эрчим хүчний системд тогтворжуулах үүрэг гүйцэтгэдэг усан цахилгаан станцуудыг барьж байгуулах санаачилга гараад удаж байгаа ч бодит үр дүн хараахан гараагүй л байна.

Мөн төрөөс эрчим хүчний салбарт баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх тогтолцооны уялдаа холбоо хангагдаагүй байна.

“Улаанбаатар хотод дулааны шугамын байршилд норм, стандарт зөрчиж шугам дээр  53, 0.5-3.0 метрийн зайд барьсан 147, нийт 200 байгууламж барьсан.

“Гэр хорооллын өрхөд цахилгаан  эрчим  хүчний  тарифын  хөнгөлөлт  үзүүлэх  журам”-ыг  баталж,  нийслэлийн  гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэж, үр дүнгээр 7.3 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөр үүссэн. Энэхүү өр төлбөрийг Сангийн яам, БОАЖЯ төсөв хүрэлцэхгүй шалтгаанаар шийдвэрлэхгүй байгаа нь яамд хоорондын уялдаа холбоо сул байгааг харуулж байна” гэжээ.

Дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2020 онд 10,705 мянган гкал болж өмнөх оноос 3.8 хувиар, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 7.145.6 сая квт.цаг болж өмнөх оноос 4.7 хувиар өссөн байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ 8.851.2 сая квт.цаг болж, дотоодын үйлдвэрлэл дутаж, 1.705.6 сая квт.цаг цахилгааныг импортолсон байна.

Цаашид эрчим хүчний хэрэглээ энэ хурдаар  өсвөл 2024 онд цахилгаан эрчим хүч 10.488.0 сая квт.цаг, дулааны эрчим хүч 12.794.9 мянган гкал болох тооцоолол гарч импортлох цахилгаан эрчим хүч 3.3 дахин өсөхөөр байна.

Улаанбаатар хотын цахилгаан хангамжид ашигладаг дамжуулах сүлжээний 33 дэд станцаас 28 дэд станц, түгээх сүлжээний 30 дэд станцаас 25 дэд станцууд суурилагдсан хүчин чадалд тулсан, зарим дэд станцуудын хувьд хэтэрсэн байна. Үүний улмаас 2020 онд 288.0 мвт чадал хүссэн 6.851 иргэн, ААНБ-д техникийн нөхцөл олгоогүй байна.

УБДС ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн 80 гаруй хувийг эзэлдэг нийт 379.5 км урттай  дулааны шугамын  76.0 хувь буюу 288.3 км шугам 0-30 жилийн,  24.0 хувь буюу,  Улаанбаатар  хотын  дулааны  хангамж тасалдах эрсдэлтэй нөхцөлийг бий болгож байна.

Дээрээс нь, . Энэ алдагдлын хамгийн том шалтгаан нь үнэ. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтдог үнийг төрөөс  зохицуулж байгаа нь энэ салбар үр ашиггүй ажиллахад хүргэж байна.

Тиймээс үнэ чөлөөлөх бодит шаардлага бий гэдгийг эрчим хүчний салбарынхан хэлдэг. Эрчим хүчний эх үүсвэрүүд ийм эмзэг, нэг л өдөр Монгол Улс гал алдаж, гэрэлгүй болоход ойрхон байгаа бол нөгөө талд энэ салбарын өр төлбөр ийнхүү хяналтаас гарах дөхжээ.

Одоогоор хэрэглэгчдэд борлуулж буй цахилгаан эрчим хүчний дундаж үнэ нь үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах өртгөөс 3.8-74.6 хувиар бага. Өртгөөсөө ийм бага үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна. Түүнчлэн . Харин борлуулалтын орлогын 16-23 хувь нь импортын эрчим хүчний төлбөр болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт очдог. Эдгээр шалтгааны улмаас энэ салбарын нийт алдагдал 67.8 тэрбум, сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр ороогүйгээр балансын алдагдал 92.0 тэрбум төгрөгт хүрчээ.

Эцэст нь, Аудитын тайланд “хууль дээдлэх” зарчим алдагдсанаас эрчим хүчний салбарын урт, дунд хугацааны бодлогын хэрэгжилт хангалтгүй, үнэ тарифыг бүрэн индексжүүлээгүй байна гэж дүгнэсэн байна. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжид амин чухал хэрэгтэй, улсын хөгжлийн цохилох зүрх болсон эрчим хүчний салбарт хүлээгдэж буй зохицуулалт, өөрчлөлтийг цаг алдалгүй хийх шаардлага үүсээд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.