СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Израилын худалдааны төвд халдлага гарч, дөрвөн хүн амиа алджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Израилын Беершеба хотын "BIG" худалдааны төвийн гадна хутгаар зэвсэглэсэн этгээд халдлага үйлдсэний улмаас дөрвөн хүн амиа алдаж, хэд хэдэн хүн хүнд шархадсан байна.

Тус улсын Дотоод аюулгүй байдлын агентлагийн мэдээлснээр, халдагч нь Мухаммед Галеб Ахмад Абу Алкиан гэх эрэгтэй бөгөөд тэрээр Беершебагаас 19 км-ийн зайд орших Хура хотод ахлах сургуулийн багшаар ажилладаг байжээ.

Өнгөрөгч мягмар гаргийн хэргийг тодруулбал, Алкиан шатахуун түгээх станцад нэгэн эмэгтэйг хутгалсныхаа дараа худалдааны төв рүү явах замдаа дугуйчныг автомашинаараа мөргөжээ. гэж цагдаа нар мэдээлсэн юм.

Израилын Ерөнхий сайд Нафтали Беннетт энэхүү явдлыг "аймшигт террорист халдлага" гэж тодорхойлоод, "Бид алан хядагчдын эсрэг хатуу арга хэмжээ авах болно. Мөн тэдэнд тусалсан, өдөөсөн хүмүүсийг ч бид мөрдөж, баривчлах болно" хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.