БНХАУ-ын коронавирусийн эсрэг бодлого нь Монгол Улсын эдийн засагт ноцтой нөлөөлж байгаа талаар олон улсын шинжээчид онцолж байна. Жишээлбэл, Олон улсын хүний эрх, аюулгүй байдлын форум манай орныг "Гадаад худалдааны хамгийн том түнш болох Бээжингээс харьцангуй их хамааралтай байдаг" хэмээн тодорхойлжээ.
Дэлхий нийтээр цар тахлын гурав дахь жилдээ орж байгаа энэ үед Монголын эдийн засаг эргэн сэргэж эхлээд байгаа ч Хятад улс "Тэг-Ковид" бодлогынхоо хүрээнд хилийн хатуу хязгаарлалт тогтоосон хэвээр байгаа билээ. Бусад улс орон коронавирустэй дасан зохицож, эргэн хэвийн амьдралдаа шилжихээр эрмэлзэж байхад Хятадын эрх баригчид цар тахлыг бүрэн устгахын тулд өргөн хүрээний хөл хорио тогтоож, олон нийтийг шинжилгээнд хамруулан, хорио цээрийн хатуу дэглэм барьж байгаагийн улмаас Монгол Улс хохирч байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хятад улс хилээ хаасантай холбогдуулан Монголын экспорт багасаж, дотоодын хэрэглээний үнэ өсөөд байгаа билээ. Тус улс нь манай орны нийт худалдааны 60 гаруй хувийг бүрдүүлж, импортын барааны 33 хувийг хангадаг бол экспортын барааны 89.1 хувийг худалдан авдаг байна.
Тиймээс, Монголын эдийн засаг Хятадын цар тахлын эсрэг бодлого, хилийн хяналтаас шууд хамааралтай бөгөөд манай эдийн засгийн сэргэлт бараг тэр чигээрээ Бээжингийн гарт байгаа гэж "Lowy Institute" судалгааны байгууллага дүгнэжээ.
Эх сурвалж: ANI, Lowy Institute
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өмхий хятаддууд ковид ко тусхаараа хяар цолиулдаг юм шиг бгаа юм.
Алийн болгон хоёр хөршөөсөө хараат байхавдээ олигтойхон байсан бол дотоодоо юмаа хийхгүй юу ждү. Хөгжилийн банк хулгайчидаа
Хөрш орны хувиар ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС ДУНДАД УЛС ХОЁРООС МОНГОЛ УЛСЫН ГАДААД ЭДИЙН ЗАСАГ ГАДААД ХАРИЛЦАА БАРАГ ШУУД ХАМААРАЛТАЙ ХААШААЧ ГАРЦГҮЙ ТҮГЖИГДМЭЛ УЛС ШҮҮДЭЭ ХАРИНЧ ДУНДАД УЛС ДАЛАЙН БООМТОО ЗАМ ТЭЭВРЭЭ ЧӨЛӨӨТЭЙ АШИГЛУУЛЖ МОНГОЛ УЛСЫГ ДЭМЖИЖ ИРСЭНД МОНГОЛЧУУД БИД ТАЛАРХААД БАРШГҮЙ БИЛЭЭ