СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-д нэвтэрч буй гадаадын иргэд тусгаарлалтад орох шаардлагагүй болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Өмнөд Солонгосын хилээр нэвтэрч буй тус улсын иргэд болон гадаадын аялагчид өнгөрөгч даваа гаргаас эхлэн зайлшгүй тусгаарлалтад орох шаардлагагүй болжээ. Ингэхдээ, зорчигчид коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байх ёстой бөгөөд тэднээс "ПСР" шинжилгээний "Сөрөг" хариу шаардах аж. 

Энэ талаарх албан ёсны мэдэгдэлд "Ковид-19-ийн эсрэг вакцин тариулж, вакцинжуулалтын мэдээллээ бүртгүүлсэн бүх зорчигчийг 3 дугаар сарын 21-нээс эхлэн долоо хоногийн тусгаарлалтаас чөлөөлнө" хэмээн тэмдэглэсэн байна.

Түүнчлэн, аялагчид дээд тал нь 180 хоногийн өмнө вакцин тариулсан байх шаардлагатай гэжээ.

БНСУ-д анх цар тахлын халдвар тархсанаас хойш бараг хоёр жилийн дараа ийнхүү тусгаарлалтын дэглэмийг цуцалсан нь тус улс дахь олон улсын аяллыг эргэн нээх төлөвтэй байна. нь цар тахлын өмнөх үеийн 200,000-230,000 хүнтэй харьцуулахад ердөө тав орчим хувьтай тэнцэх үзүүлэлт юм.

Эх сурвалж: Yonhap News Agency, Arirang

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.