СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-21

АН: Үнийн өсөлтийн талаар судалгаа хийж, эрх баригчдад шаардлага хүргүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Хөгжлийн банканд үүсээд буй асуудлыг шалгах түр хороо байгуулах талаар холбогдох албаныхны мэдээллийг сонсжээ. Мөн АН-ын бүлгийн гишүүд болон АН-ын дарга С.Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат:  

-УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд УИХ-ын 19 болон түүнээс дээш гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд тодорхой нэг асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулж болно гэж заасан байдаг. Энэ хүрээнд Хөгжлийн банкны олгосон чанаргүй зээлийн талаар түр хороо байгуулах санаачилгад УИХ-ын таван гишүүн нэгдэж гарын үсэг зурсан.

Өнгөрсөн сард хоёр шалгалтын дүнг нууцаас гаргасан бол хоёр нь нууцын зэрэглэлтэй байна. Хяналт шалгалтын түр хороог байгуулбал энэ асуудал илүү тодорхой болно. Мөн, Монгол улсын инфляц 14.3 хувьд хүрч, төв банкны бодлогын хүү 6.5 байна. Шатахууны үнэ 3000-д хүрсэн ачаа тээврийн асуудал улам хүндрээд байна. Ерөнхий сайд маань олимп үзээд, авлигатай тэмцээд байгаа зүйл алга байна. Цаашдаа эрх баригч нам эдийн засгийн асуудалд хэрхэн хандаж байгааг ажиглаж, хуулийн дагуу авах арга хэмжээгээ авч ажиллана. Мөн уул уурхайн түүхий эдийн үнэ түүхэнд байгаагүй үнэтэй байгаа энэ үеийг онцгой анхаарч, ашиглах шаардлагатай гэж үзэж байна.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан. Дэлхийн эдийн засгийн байдал ихээхэн хүндэрч энэ үед эрх баригчид  өнөөдрийг хүртэл сайдыг нь томилоогүй байна. Хоёр яамыг хавсарч үйл ажиллагаа явуулна гэдэг хангалтгүй. Яамдын сайдыг томилж, хурдан ажилдаа орохгүй бол Монгол Улсын хөгжилд хүнд бэрхшээл тулгарч байна. Эдийн засаг хөгжлийн яам өнөөдөр ажлаа бүрэн хийж байх ёстой. УИХ-ын хоёр гишүүнийг тус хоёр яамны сайд болгох гээд зориудаар томилохгүй байна. МАН боловсон хүчингүй нам юм уу, эсвэл заавал УИХ-ын гишүүн нь сайд хийх ямар ч шаардлагагүй. Тиймээс МАН сайдынхаа асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй. Хоёрдугаарт, Ковидын хууль хэрэгжсээр байна. Онцгой дэглэмээ бууруулсан ч энэ хууль хэрэгжээд байгааг гайхаж байна. Нэн яаралтай цуцлах шаардлагатай гэж манай намын зүгээс үзэж байна. Гамшгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол төсвийн хөрөнгө ямарч хяналтгүй урссаар байна. УИХ ажлаа хийхгүй бүх зүйлийг Засгийн газарт 100 хувь эрх мэдлийг шилжүүлж, Ковидын хууль руу оруулж байна. Үүний ард авлига, үрэлгэн байдал, хяналтгүй зардал байгаа. гэлээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:

-. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг арга буюу нэрлэж байна. Рубль, долларын ханшийн зөрүүг үнэнээр мэдээлэхгүй байгаа. Ойрын хугацаанд судалгаанд тулгуурлан бодит мэдээлэл гаргаж, эрх баригчдад шаардлага хүргүүлнэ.  Нөөц нь ямар байгаа талаар ярьж, анхаарч байгаа төрийн өндөр албан тушаалтан, байгууллага алга гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.