СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-21

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуравдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллах гэж байна.

Засгийн газраас улс орны хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг УИХ-аар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн.

Тэрбээр энэхүү бодлогоо 21 аймгаар тойрч ард иргэддээ танилцуулж буй бөгөөд казах түмний хаврын баяр Наурызыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт хүрэлцэн очжээ.

Ерөнхий сайд Баян-Өлгий аймгийн ард иргэдтэй уулзаж, Наурызын баярын арга хэмжээнд оролцох юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.