СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадын Гирин мужид цар тахлаар өвчилсөн хоёр хүн нас баржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

БНХАУ-д сүүлийн жил гаруйн хугацаанд анх удаа коронавирусээс үүдэлтэй нас баралт бүртгэгджээ. Тус улсын Үндэсний эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр, өнгөрөгч бямба гарагт зүүн хойд Гирин мужид хоёр өвчтөн нас барсан аж.

Энэ удаагийн халдварын давлагаа нь тус улсад тулгарсан хамгийн өргөн тархалттай дэгдэлт бөгөөд эрх баригчид богино хугацаанд хөл хорьж, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх замаар цар тахлыг бүрэн дарж авах арга барилыг хэрэгжүүлж байгаа юм.

Тус мужийн хоёр дахь том хот болох Гиринд өнөөдөр оройноос эхлэн хөл хорих ба 4.5 сая орчим оршин суугч нь гурван өдрийн турш гэрээсээ гарах боломжгүй болох гэнэ.

Түүнчлэн мужийн нийслэл Чанчунь дахь хязгаарлалтыг чангатгаад байгаа билээ. Тус хотын есөн сая оршин суугч энэ сарын 11-нээс хойш хоёр өдөрт нэг л удаа хоол хүнс худалдаж авахаар гэрээсээ гарч байсан бол одоо зөвхөн эмнэлгийн ажилтнууд болон бусад албаны хүнийг гэрээсээ гарахыг зөвшөөрөх аж.

Одоогоор Хятадын бусад бүс нутагт хэдэн арван сая хүн хөл хорионд ороод байгаа бөгөөд удахгүй эрүүл мэндийн тогтолцоо нь хүнд байдалд орж болзошгүй гэж эмээсэн орон нутгийн эрх баригчид эмнэлгийн орны тоогоо нэмэхэд анхаарч ажиллаж байна.

Эх сурвалж: Reuters, AFP

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.179.21.221

Юун сүртэй юм юм бэ өшөө олон хүн үхнэ шүү дэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.