Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 35 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Шинээр батлагдсан тохиолдлын 18 нь нийслэлд 17 нь орон нутагт бүртгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 1,919 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 565 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал
хөнгөн 144
хүндэвтэр 318
хүнд 83
нэн хүнд 20 хүн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.