Энэ өдрүүдэд Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа болж нэр дэвшигчид орон нутгаар тойрон намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзалт хийсээр байна. Гэвч уг сонгуулийн үр дүнг Улсын дээд шүүх бүртгэхгүй байх вий гэсэн эргэлзээ олон нийтэд байна. Энэ талаар Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалаас тодрууллаа.
-Ардчилсан нам даргын сонгуулиа явуулж байна. Гэвч сонгогдсон даргыг Улсын дээд шүүх бүртгэхгүй бол яах вэ?
-Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр нийт гишүүдээс сонгогдсон даргыг Дээд шүүх бүртгэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Бүртгэх ёстой. Учир нь Дээд шүүхийн бүх шүүгчдийн хуралдаанаас гарсан 38 дугаар тогтоолыг Ардчилсан нам, нийт гишүүдтэйгээ хамтраад биелүүлчихлээ. Даргын сонгуулиа явуул гэсэн явуулж байна. Тийм учраас сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн даргыг Улсын дээд шүүх бүртгэх үүрэгтэй юм. За бүртгэхгүй бол бид тэмцэхээс өөр зам байхгүй. Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүд бүгд тэмцэнэ. Орон нутгийн гишүүд дэмжигчид бүгд ирж тэмцэнэ гэдгээ илэрхийлж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дээд шүүх болон 4-дэх засаглал гэдгийг ойлго.Ардчилал үгээр халхавч хийсэн нөхдүүд бол утоп үзэлдээ шингэчихсэн өөрөөр хэлбэл хөнгөн амьдрах ухаанд сурчихсан,боловсросон,нөхдүүд бдаг гэж ойлгогдож бна.Ардчилсан нам бгаад ямар хэрэг бна.Тухайн улс сайн сайхны төлөөл хөгждөг.Тулууртай Нам бол МАН юм бна.Комедийг уншсанд баярлалаа.