Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Жамбын Батсуурь, Халтмаагийн Баттулга нар Өмнөговь аймгийн гишүүд, дэмжигчидтэйгээ уулзалт хийж байна.
Уулзалтын модератороор АН-ын ХЭГ-ын дарга, УДШ-д АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир ажиллаж байна.
Ардчиллаар үнэмлэхүй ялалт байгуулсан Өмнөговь аймгийн удирдлагууд, нийт гишүүд, дэмжигчид энэ удаагийн намын даргын сонгуульд талархалтай хандаж буйгаа илэрхийллээ. Тэд "Хоёр хуваагдсан намыг нэгэн зүгт чиглүүлэхэд энэ удаагийн сунгаа үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.