Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хотын дарга асан Э.Бат-Үүлд 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр дөрвөн жилийн хугацаатай хорих ял оногдуулсан. 409 дүгээр хорих ангид хоригдож байгаа тэрбээр өлсгөлөн зарлахаа мэдэгджээ.
Тодруулбал, Э.Бат-Үүл нь "В.Путин колончлолоо сэргээх үү" гэсэн агуулга бүхий нийтлэл бичих гэж байхад нь хорих ангийн удирдлагууд зогсоож, захидал харилцааны эрхийг нь хасчээ. Иймд тэрбээр өлсгөлөн зарлахаа мэдэгджээ.
Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэвдулам:
"Өчигдөр Э.Бат-Үүл даргатай очиж уулзахад "В.Путин колончлолоо сэргээх үү" гэх утгатай нийтлэл бичих гэж байхад нь хэвлэн нийтлэх эрхийг нь хаасан гэсэн. Миний өмгөөлүүлэгч "Монгол Улсыг Москвагаас жолоодохыг дахин хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Тиймээс үзэл санаа, эрх чөлөө, ардчиллынхаа төлөө тэмцэнэ" гээд өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Энэ талаар хэрэгт хяналт тавьж байгаа прокурор болох н.Баярсайханд уулзах хүсэлт гаргасан ч хүсэлтийг хүлээн авахгүй байгаа нь энэ бүх ажиллагаа прокурорын даалгавраар хийгдээд байна уу даа гэж хардахад хүргэж байна. Прокурорын шийдвэрийг Даваа гариг хүртэл хүлээнэ. Хэрэв хэвлэн нийтлэх эрхийг нь сэргээхгүй бол Э.Бат-Үүл өлсгөлөн зарлана гэж мэдэгдсэн" гэлээ.
Дашрамд дурдахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хэвлэн нийтлэх эрхийг хориглож хязгаарласан заалт байхгүй. Эрх зүйт ёсонд хуулиар хориглоогүй бүхэн хүлээн зөвшөөрөгддөг аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэгээ тэг. Энхбаярын хаана ч хүрэхгүй л.
Оросуудтай тэрсэлдээд яах вэ .Хэний хүчинд Монгол улс одоог болтол оршин тогтож байгааг хэзээч мартаж болохгүй
Оросын хүчинд хамгийн хоцрогдсон буурай улс болоод байна даа малаа
Орос улсыг бараадаагүй бол Монгол улс байхгүй байх байлаа. Өнөөдрийн ардчилал ярьсан усан толгойнууд үүнийг ойлгох чадваргүй.Цаашид та нарт улс үлдээгээд үхнэ гэхэд одоо яс янгинаж байна.
Эргүү