СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-19

УДШ: Ардчилсан нам даргагүй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Улсын дээд шүүхийн албан ёсны цахим хуудаст бүртгэлд Ардчилсан нам "Даргагүй" байгаа аж. Тодруулбал, УДШ-ийн бүртгэлд Ардчилсан намын үүсэн байгуулагдсан огноо болон гишүүдийн тоо, албан ёсны хаяг зэрэг бүх мэдээлэл бүртгэгдсэн хэдий ч даргын мэдээлэл байхгүй байгааг Та бүхэн харж байна. 

Өнгөрсөн хугацаанд АН олон даргатай болж хувирсан. С.Эрдэнэ, Ц.Туваан, О.Цогтгэрэл нар өөрсдийгөө дарга хэмээн олон нийтэд зарлаж байсан ч албан ёсны хуулийн этгээдийн бүртгэл дээр аль нь ч дарга биш болох нь ийнхүү харагдлаа.

Дашрамд дурдахад АН өнгөрч буй долоо хоногт намын даргын сунгаагаа зарлаж, 14 хоногийн хугацаатай сурталчилгаа явуулж буй. Даргын сунгаад өрсөлдөж буй Х.Баттулга, Ж.Батсуурь нарын ялсан нь албан ёсоор АН-ын дарга болж Улын дээд шүүхэд бүртгүүлэх ажээ. 

Ардчилсан намын нэгэн гишүүний УДШ-д хандаж "АН-ын удирдлагын талаарх мэдээлэл тодруулах" хүсэлтэд өгсөн хариуг үзнэ үү. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.