СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-18

🔴 LIVE: Х.Баттулга, Ж.Батсуурь нар Говь-Сүмбэр аймагт ажиллаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа тав дахь аймагтаа амжилттай үргэлжилж Говьсүмбэр аймгийн Чойр хотод ардчиллын дэмжигчидтэй уулзалт хийлээ.

Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулахын өмнө АН-ын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир АН-ын даргын сонгууль хуулийн хүрээнд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн болохыг Улсын дээд шүүхийн 38-р тогтоолд заасны дагуу гишүүд дэмжигчдэд тайлбарлан танилцууллаа.

Нэр дэвшигч Ж.Батсуурийн хувьд анхан дунд шатанд ардчилагчидтайгаа хамтран нягт ажиллахаа хэлж байсан бол нэр дэвшигч Х.Баттулга нэн тэргүүнд тамга тэмдэгний асуудлыг шийдэх, цаашлаад ирэх сонгуулиудад ардчиллыг ялуулах бодлого боловсруулснаа хэллээ.

АН-ын Говьсүмбэр аймгийн гишүүд дэмжигчид тус намын даргын сунгаанд идэвхтэй оролцохоо илэрхийлж, хоёр нэр дэвшигчийг хэнийг нь ч ялсан бай дэмжин ажиллахаа хэлж байна. Харин ялсан намын дарга нь Монголын ардчиллыг бэхжүүлэх, цаашлаад намаа эв нэгдэлтэй болгохыг чин сэтгэлээсээ хүсэж байсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.