СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-18

🔴 LIVE: Х.Баттулга, Ж.Батсуурь нар Дорноговь аймагт ажиллаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигчид ардчиллын салхи татуулсаар дорнын цэнхэр говь, Сайншанд хотод бодлого мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Энэ удаад ардчиллыг дэмжигч гишүүд тус аймгийн "Саран хөхөө" театрын дээвэр дор хуран цугласан юм. Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшиж байгаа МУ-ын ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга, УИХ-ын гишүүн Жамбын Батсуурь нарыг ардчилсан намын гишүүд дэмжигчид халуун дотноор хүлээн авч, санал бодлоо нээлттэй солилцохдоо хөх судар түүхэн бичиг, ардчилсан намыг эвлүүлэн жолоодоорой гэсэн утга санааг илэрхийлэн хүлэг морины хазаар бэлэглэв.  

Нэр дэвшигчдийн уулзалтад оролцсон Ардчилсан намын гишүүд дэмжигчид “Та хоёрын хэн нь ч сонгогдсон бай намаа нам шиг болгож хөл дээр нь зогсоож, хэт олонхдоо оодорсон МАН-ын даварсан эрх баригчдийн увайгүй үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй, АН-ынхаа анхан шатны хүмүүсээ дэмжих хэрэгтэй” гэсэн санал, хүсэлтийг илэрхийлж, үгээ хэлж байв.

Одоо засаглаж буй МАН өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нийт сонгогчдын 44 хувийн саналаар 62 суудал авч чадсан. Тэгвэл Ардчилсан нам энэ удаагийн намын даргын сонгуулиараа нийт сонгогчдын үлдсэн 56 хувийн саналыг ардчилсан намд эргүүлэн авчрах, ирэх сонгуульд ялж олонх болох үндэс суурийг тавьж буйгаараа чухал ач холбогдолтой гэж нийт гишүүд дэмжигчид нь дүгнэж байна.

Ардчилсан нам нутгийн удирдлагын анхан дунд шатанд буюу 330 сумын 193-т нь ялж 139-д нь дангаараа засаглаж байна. Энэ ч үүднээс намын гишүүд дэмжигчдийн хувьд ч гэсэн анхан дунд шатанд эв нэгдлээ эрхэмлэн үзэл бодол нэгтэй байна.

Ийнхүү Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн Дорноговь аймагт хийсэн уулзалт амжилттай өндөрлөж Говьсүмбэр аймгийн зүг хүлгийн жолоо заллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.