СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2022-03-18

🔴 LIVE: МАН-ын ЕНБД Д.Амарбаясгаланд Хөгжлийн банктай холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох шаардлага хүргүүлэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Хэвлэл мэдээллийн редакциуд  нэгдэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд Хөгжлийн банктай холбогдсон намынхаа гишүүдэд хариуцлага тооцох шаардлага хүргүүлэхээр болсон.Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан албан ажлаар орон нутагт ажиллаж байгаа тул шаардлагыг өрөөнийх нь үүдэнд үлдээсэн юм.

Зариг сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг:

-Хөгжлийн банкны 105  тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт тавин хоногт хийгдсэн. Мөн Хөгжлийн банкны зээлтэй холбогдуулан тус банкны удирдах албан тушаалтан болох 7 хүнийг цагдан хорьж шалгаж байна. Өчигдөр нэр бүхий 10 редакци уулзалт хийсэн. Бид Хөгжлийн банктай холбоотой нийтдээ дөрвөн ажил хийхээр төлөвлөсөн. Нэгдүгээрт МАН-ын ЕНБД  Хөгжлийн банктай холбогдсон намынхаа гишүүдэд хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Энэ үгэндээ хүрэхийг шаардахаар өнөөдөр тус намын байранд ирлээ. Хоёрдугаар хууль хяналтын байгууллага тус хэргийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх шаардлагатай гэж үзэн Гуравдугаарт . Дөрөвт Хөгжлийн банкны асуудлаар төрийн ордонд нээлттэй сонсгол энэ сарын 29-нд болно. Тус нээлттэй сонсголд сэтгүүлчдийг оруулах ёстой гэж үзэж байна. Хөгжлийн банкны зээлдэгч дотор МАН-ын эрх бүхий  хүмүүс, УИХ-ын гишүүд бий. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан эдгээр хүнд хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Гэтэл энэ мэдэгдэл нь өнөөдөр замхрах байдалруу ороод байна. Тийм учраас түүнийг мэдэгдэлдээ эзэн байж, намын гишүүддээ хариуцлага тооцохыг сэтгүүлчид нэгдэн шаардаж бичиг хүргүүлж байна.

МАН-ын хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ү.Амарбат:

-МАН-ын нам XXX их хурлаа хийсэнтэй холбогдуулан орон нутагт анхан, дунд шатны хурлууд зохион байгуулагдаж байгаа. Үүнтэй холбогдуулан МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 3-р сарын 18-21-ний өдрүүдэд орон нутагт ажиллаж байгаа. МАН-ын хуулийн хэлтсийн даргын дагуу би тус шаардлагыг хүлээн авахад бэлэн байна.

I see.mn cайтын эрхлэгч М.Отгонбаяр:

-Бид иргэдийн мэдэх эрхийн хүрээнд энэхүү шаардлагыг хүргүүлж байна. Улс төрийн хувьд, эрхийнхээ хүрээнд ямар хариуцлага хүлээлгэх вэ? Бид өчигдөр түүнд шаардлага хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн. МАН-ын ЕНБД байхгүй учраас бид албан шаардлагаа үүдэн дээр нь үлдээе. Харин 3-р сарын 29-ний өдрөөс өмнө бидэнд шаардлагын хариуг ирүүлэхийг хүсэж байна гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.