Монголын Залуучуудын холбооноос “Архидалтгүй баяр” аяны хүрээнд “Open Mic” үйл ажиллагааг төв талбайд зохион байгуулж байна.
МЗХ-ны ЕНБД Э.Цэнд-Аюуш: МЗХ-оос 2012 оноос эхлэн архидалтын эсрэг дуугарч эхэлсэн. "Спирт үү спорт уу" уриаг 10 жил уриалж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 14-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч эрчүүдийн чуулган зохион байгуулж, тэр үеэрээ архидалттай тэмцэнэ гэж зарласан. МЗХ 16-ны өдөр ХБХ хийж "Архидалтгүй баяр" аяныг өрнүүлэхээр зарласан. Жил бүрийн гуравдугаар сарын 18-нд хамгийн их архи борлуулагддаг юм билээ. Энэ өдөр бүгд архидалтгүй баярлая гэж уриалж өнөөдөр төв талбайд энэ арга хэмжээг зохион байгуулж байна. 60 гаруй залуус нэгдэж ирсэн байна.
-Та бүхэн 2000 шил архи асгана гэж мэдэгдсэн?
-МЗХ-ны тэргүүнээр О.Гэрэлт-Од гэж хүн ажилладаг. Миний бие болон Удирдах хороо, Гүйцэтгэх хорооны зүгээс ямар нэг байдлаар архи асгах тухай мэдээлэл хийгээгүй, төлөвлөөгүй. Архидалтгүй тэмдэглэе гэж л уриалсан. Баасан гараг бүрд спорт залыг үнэ төлбөргүй болгоё, Албан байгууллагуудад архины хор хөнөөлийн тухай сурталчилгааг хийе гэх мэт 6 уриалгынхаа хүрээнд ажиллана.
-Танай Ерөнхийлөгч архи асгаж буй зургаа оруулсан байсан. Арга хэмжээний сурталчилгаа юм уу?
-Архины шилэн дээр ямар өгүүлбэр байсныг анзаараарай. Архи асгасныг бүү анзаараач.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.