Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос ҮАБЗ-ийн хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон бусад холбогдох асуудлыг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэгт орсон. Би хоёр хоногийн дараа нь хэвлэлийн хурал хийж байсан, "Ажлын хэсэг юу ч хийж чадахгүй ээ" гэж.
Хөгжлийн банкан дээр очоод материалтай танилцъя гэхээр хууль, хяналтын байгууллага нь аваад явчихсан. Санхүүгийн баримттай танилцъя гэхээр байгууллагын дотоод нууц гээд болохгүй. Зээлдэгчдээс "Ямар улс төрч нөлөөлсөн юм бэ?" гэж мөрдөн байцааж болохгүй. Ер нь энэ ажлын хэсэг шүдгүй арслан шиг л болоод байгаа. Хууль нь гарвал Түр хороо эрх мэдэлтэй болно.
Хөгжлийн банкны хуулинд 2017 оны эхээр өөрчлөлт оруулж, эрх мэдлийг нь УИХ-аас Удирдах зөвлөлд нь шилжүүлсэн. Үүнээс хойш 40 аж ахуйн нэгжид зээл олгосон. Дарга нарын банк болсноос хойш алдагдалд орчихсон гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.