СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ Жо Байден, Хиллари Клинтон нарын эсрэг хориг арга хэмжээ авчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон бусад 12 өндөр албан тушаалтны эсрэг хориг арга хэмжээ авснаа мэдэгджээ.

Эдгээр албан тушаалтны тоонд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки ба засаг захиргааны бусад гишүүн багтсан байна.

Жагсаалтад багтсан бусад нэр:

  • Нэгдсэн штабын дарга, генерал Марк Милли
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан
  • Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх Далеп Сингх
  • АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тэргүүн Саманта Пауэр
  • Сангийн яамны Дэд нарийн бичгийн дарга Уолли Адейемо
  • АНУ-ын Экспорт-Импортын банкны Ерөнхийлөгч Рета Жо Льюис.

Уг хориг арга хэмжээний үр дүнд, эдгээр албан тушаалтан ОХУ руу нэвтрэх боломжгүй болох бөгөөд тус улсад эзэмшдэг бүх хөрөнгийг нь битүүмжлэх аж.

Харин Барууны орнуудын зүгээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков зэрэг дээд албан тушаалтнуудад хориг тавиад байгаа билээ.

АНУ өнгөрөгч мягмар гарагт Оросын Батлан ​​хамгаалахын 11 удирдагчийн эсрэг хориг арга хэмжээ авсан бол Их Британийн Засгийн газар Оросын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев тэргүүтэй 370 гаруй орос иргэнд хориг тавьсан юм.

ОХУ эдгээр хоригт хариу барьж, бэлгэдлийн шинж чанартай арга хэмжээ авсан ч энэ нь үр дагавар багатай гэж шинжээчид үзэж байна. Жагсаалтад орсон америкчуудын хэн нь ч Орост санхүүгийн томоохон ашиг сонирхолгүй билээ. Гэхдээ

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.