Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нарт АН-ын Дотоод сонгуулийн хороо батламж гардуулж байна. Батламж гардуулсны дараа Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир:
-Ардчилсан намын даргын сунгааны бүртгэл дуусаж, өнөөдөр гэрээнд гарын үсэг зурж, нэр дэвшигчид батламжаа гардан авах ажиллагаа явагдаж байна. УДШ-ийн 38 дугаар тогтоолоор Дотоод сонгуулийн хороог батламжилсан, улмаар намын даргын сунгаагаа хийж, нэр дэвшигчийг тодруулсныг бүртгэнэ гэж тогтоосон байгаа. УДШ энэхүү сунгаанаас тодрон гарсан нэр дэвшигчийг хүссэн ч, эс хүссэн ч бүртгэнэ.
Монгол улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга:
-Энэ бол Ардчилсан намын асуудал биш юм. Энэ бол Монгол улсад сонгодог парламентийн засаглал байх уу, эс байх уу гэдэг асуудал. Төрийн гурван өндөрлөг нэг намаас байна гэдэг нь ардчилсан нийгэмд ямар байдгийг бид амьдралаараа, яс махандаа шингэтэл ойлгож байна.
МоАХ-ны газрын барьцаалсан гэдэг гүтгэлэг. Сүүлийн нэг жил ийм гүтгэлэг явж байна. Алгын чинээ газарт 50 тэрбум төгрөг өгдөг банк гэж байх уу.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Сонгогчдын 50 хувийн санал авсан нам хүчирхэг, монопол тогтоогоод байна. Бид үүнийг засаж, залруулна. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд олонх болж байгаагүй, олуулаа болж байсан. Иймд миний бие АН-ыг олонх болгохын төлөө, дарга эрх мэдлийг анхан, дунд шатанд аваачихын төлөө, парламентад олон суудал авах нам болгохын төлөө өнөөдөр АН-ын даргад нэр дэвшлээ гэв.
Нэр дэвшигчид наран ургах зүг буюу Хэнтий аймгаас эхлэн сурталчилгаагаа эхэлж, 21 аймаг, есөн дүүргийн намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзалт хийнэ. Сурталчилгаа 14 хоног үргэлжилнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баттулга, ерөнхийлигч 4 жил хийхдээ Улсаа хөгжүүлэх юу ч хийгээгүй байж АН дарга болоод юу хийхэв дээ.Батсуурыг нь сонгосон нь дээр ээ. Хөгжлийн банкны өрөө төлөөгүй байгаа хүн шүү дэ