СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-03-14

🔴LIVE: Чингэлгийг халж, задгай тээврээ явуулж өгөхийг Засгийн газраас тээвэрчид хүслээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Коронавирусийн халдварын нөхцөл байдлаас үүдэн БНХАУ-ын талаас нэгдүгээр сараас эхлэн задгай тээврийн оронд чингэлэг тээвэр явуулах боломжтой гэж манай улсын Засгийн газарт мэдэгдсэн. Энэ дагуу Замын-Үүд боомтоор ачаа бараагаа оруулж ирэхийн тулд хятадын талтай тохиролцон чингэлэг тээврийг явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтоор өдөрт 60-70 чингэлэг оруулж ирж байна.

Гэвч энэ нь задгай тээвэр хийдэг хэдэн мянган жолооч нэгдүгээр сараас хойш ажил, орлогогүй нөхцөл байдалд хүргээд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар орон нутгийн хооронд задгай тээвэр хийдэг 7000 орчим тээвэрчин ажилгүй болоод байгаа тул хилээр задгай тээврээр ачаа бараагаа оруулахыг шаардан Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлэн Засгийн газарт шаардлага хүргүүлэв.

Тээвэрчид: . Задгай тээврээр ачаа бараа оруулж ирсэн тохиолдолд барааны каргоны үнэ буурч, бараа бүтээгдэхүүний үнэ дагаад буурах болно.

Чингэлэг тээврээ одоо болиод энэ олон мянган жолооч нарынхаа ахуй амьдралыг бодон төр засаг шийдвэр гарган задгай тээврийг явуулж эхлэх хэрэгтэй байна. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлан тээвэрлэлтээ хийх бүрэн боломжтой шүү дээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.190.34

Энэ жолоос нар харахад юмны учир ойлгодог хүмүүс харагдах юм. Хятад хил залгаа бүх орондоо тээврийн хориг тавьсан байгааг мэдмээр юм. Дотроо хүртэл нэг хотоос өар хот руу орж гарах хөдөлгөөн хорьсон байгааг Эрээний найз нараасаа өдөр бүр сонсож байгаа байлгүй Манайх мэддэг бол ядаж Эрээнд байгаа бүх бараагаа авчих нь даа. Аргаа бараад Хятадын сугалааг хараад сууж байна ш дээ.Эхнээсээ та нарын харалган бодлоос болж Тэг зогссон шүү. Та нар жагсаад ч машинаа шатаагаад ч юу ч өөрчлөгдөхгүй. Ши жин пэнд Путингаар хэлүүл тэгвэл Тэг цэгийнхээ машины тоог нэмж магадгүй

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.32

Манай засаг энд ямар хамаа байна, хятад бүх орнуудад адил шаардлага тависан. Мянга жагсаад нэмэргүй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.