Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор хуурайшилт ихэсч, хаврын түймэр нэмэгдэж байна. Гуравдугаар сарын 9-ний өдрийн байдлаар л гэхэд Хэнтий, Дорнод, Булган, Сүхбаатар аймгуудын 10 га талбай түймэрт өртсөн байна.
Монгол орны хойд бүсийн газар нутгууд болон зүүн бүсээр хээрийн түймэр гарах өндөр эрсдэлтэй байдаг
Түймрийн аюултай үе жил бүрийн 3 дугаар сарын 20-оос 6 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 20-оос 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилдэг. Тиймээс ойн сан бүхий газарт иргэд сэрэмжтэй явахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн та дараах арга хэмжээг ямагт анхаарна уу.
- Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
- Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
- Дууссан гал асаагуур /зажигалка/ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
- Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
- Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
- Шаардлагатай багаж хэрэгсэл бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.