СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-03-10

Менингококкт халдвараар тав хүртэлх насны хүүхдүүд өвчлөн, хүндрэх аюултай байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгаа тул эцэг, эхчүүд та бүхэн халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. 

Дэлхий даяар жилд дунджаар 500-1.2 сая хүн менингококкт халдвараар өвчилж, 50-135 мянган хүн нас бардаг тухай ДЭМБ-ын тайланд дурджээ. Харин манай улсын тухайд энэ өвчин 1950 оноос хойш бүртгэгдэж, менингококкт халдварын гурван удаагийн томоохон дэгдэлт гарсан байдаг.

Уг өвчлөл гурав, дөрөвдүгээр cap болон ес, арваннэгдүгээр сард зонхилон тохиолдож, гол төлөв A, В, С, W135 хүрээний нянгаар үүсгэгддэг гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлж байна.

тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин юм. Менингококкийн халдварт өвчнийг манайхан цахилгаан менингит гэж нэрлэдэг. Яагаад гэвэл гэнэт эхэлдэг. Өөрөөр хэлбэл, цахилгаан цохих мэт өвчин хурдтай хүндэрдэг.

Энэ өвчний гол өвөрмөц шинж тэмдэг бол нэгдүгээрт, хүүхэд зүгээр байж байгаад гэнэт өндөр халуурдаг.

Томуу, томуу төст өвчин, салхин цэцэг туссан үед хүүхэд нэг, хоёр хоногийн өмнө юм уу эсвэл хэдэн цагийн өмнөөс бие нь суларч, нус гоожих зэрэг өвчний шинж тэмдэг илэрч эхэлдэг байтал менингококк эсэргээрээ. Зүв зүгээр хоолоо идэж байсан эсвэл тоглож суусан хүүхэд гэнэт л өндөр халуурдаг. Харамсалтай нь энэ шинж тэмдгийг эцэг эхчүүд тоохгүй байх нь бий. “Сая дөнгөж зүгээр тоглож байсан юм чинь яав л гэж” хэмээн боддог. Гэтэл тийм биш.

Өвчин маш хурдан явцтай. Маш өндөр халуураад, их бөөлждөг. Мөн дагзны хөшинг гарч ирнэ. Маш их айж, цочиж уйлна. Хөх хөхдөг хүүхэд хөхөө хөхөж чадахгүй болно. Үүнтэй зэрэгцээд 1-2 цагийн дотор зөв биш тууралт үе мөчнөөс эхэлж гардаг. Энэ цаашлаад маш богино хугацаанд цусархаг болж, үхэждэгээрээ аюултай. Мэдээж энэ бүх юм. Хэрэв чадахгүй бол хүүхдийн биеийн байдал хүндрэх, цаашлаад амь насанд нь хүрэх аюултай.

Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх гол үндсэн арга нь ерөөсөө л насан хүрэгчдийн эрүүл мэндийн сахилга бат. Өвчнийг эцэг, эхчүүд л тараадаг бөгөөд өвчний нян хамар, залгиурт байдаг. Тэр дундаа залгиурт. Тийм учраас хоолой нь өвддөг, архаг ангинатай хүмүүс даруй эмчлүүлэх хэрэгтэй. Мөн өвчлөл гарч байгаа энэ үед арав, арав хоногоор ээлжлээд хоолойгоо царван, сода, лимон, давсны уусмалаар зайлж байх хэрэгтэй. Энэ бүхэн байхгүй үед буцалсан цэвэр усаар ч хамаагүй хоолойгоо зайлж болно.

Харин хоолойгоо зайлж мэдэхгүй бага насны хүүхдэд өглөө, оройдоо зөгийн бал долоолгож байгаарай. Яагаад гэвэл . Түүнчлэн хүүхдээ хөхүүлэхдээ эхчүүд гараа маш сайн угааж, хөхөө тогтмол цэвэрлэж байх нь зүйтэй. Мөн хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх нь зөв. Учир нь менингококк нь агаар дуслын халдвар. Тэгэхээр таны шүлсний дуслаар дамжих нь. Ингээд зогсохгүй хамгийн гол нь бага насны хүүхдийг дагуулж айл, үзвэр үйлчилгээний газар, дэлгүүр хоршоо хэсэхгүй байх хэрэгтэй.

Хүүхдэдээ үзүүлэх асаргаа сувилгаагаа сайжруулж, биед нь ямар өөрчлөлт гарч байгааг ажигла. A, С витамин сайн өг, шингэн зүйл уулга. Таны хүүхдэд дээрх шинж тэмдэг илрэх юм бол яаралтай 103, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсаар дуудлага өг. Маш хурдан эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй шүү. Хүүхдийн амь нас нэг, хоёр, арав, хорин минутаар хэмжигддэг учраас яаралтай тусламж авах ёстой. Хамгийн гол нь энэ өвчин 100 хувь эдгэрдэг гэдгийг эцэг, эхчүүд мэдээсэй.

МЕНИНГОКОККИЙН ГОЛ ШИНЖ ТЭМДЭГ
Менингококкийн халдвар нь арьсан дээр өвөрмөц хэлбэртэй цусан тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг байна. Neisseria meningitids гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.

Илрэх шинж тэмдгүүд:

  • Гэнэт өндөр халуурах
  • Цочимтгой болох (хурц гэрэл, дуу чимээ зэрэгт)
  • Хүүхэд уйлагнаж ээжийгээ ноолох
  • Гэдэс нь өвдөх (1-2 удаа шингэн суулгах)
  • Толгой өвдөх, хоолонд дургүй болох
  • Бөөлжих
  • Хүзүү хөших, ухаан санаа самуурах
  • Бүх биеэр тууралт гарна (ихэвчлэн хөл, гуяар гарах ба зарим тууралт нь цусархаг шинжтэй болно).

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдийн амьсгалын замын өвчлөл, ТТТӨ, Ковид-19 халдварын эмчилгээ, асаргааны талаар зөвлөгөө өгөх утас тогтмол ажиллаж байна.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.