Европын Холбоо ОХУ-ын ВТБ, Россия, Открытие, Новикомбанк, Промсвязьбанк, Совкомбанк, ВЭБ.РФ зэрэг долоон банкийг олон улсын банк хоорондын мэдээлэл дамжуулах, төлбөр тооцоо хийх SWIFT системээс хасжээ.
Энэхүү шинэ хориг арга хэмжээний талаар ЕХ-ны зүгээс өнгөрөгч лхагва гарагт албан ёсоор мэдэгдсэн байна. Тус мэдэгдэлд "Хавсралтад дурдсан Оросын банкнуудад 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн санхүүгийн мэдээлэл солилцоход ашигладаг тусгай мессежний үйлчилгээ үзүүлэхийг хориглоно" хэмээн тэмдэглэжээ.
Мөн шаардлагатай бол энэ жагсаалтад шинэ банкнуудыг оруулахад бэлэн гэж Европын Комисс онцолсон юм.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.