СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-02

🔴 LIVE: Харьковт байсан 15 оюутан өнөөдөр Польш улсын хилээр орж ирснээр Украинаас бүх иргэнээ татан авлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Хоёрдугаар сарын 25-наас Монгол Улс Украин дахь иргэдээ татаж эхэлсэн. . Харьковт байсан 15 оюутан энэ мөчид Польш улсын хилээр орж ирж байна. 15 минутын өмнө Украинаас гарсан гэсэн үг. Нийт 58 иргэнийг Польшийн хилээр татаж авч эх оронд нь ирүүлэх ажиллагааг ГХЯ, Польш дахь Элчин сайдын яам амжилттай зохион байгууллаа. Энэ үйл явцад Польш дахь Монгол иргэдийн оролцоо чухал байсан. . Киев хотоос гурван иргэн ирэх хүсэлтээ ирүүлсэн байгаа. Украин улсад холимог гэр бүлтэй 20 иргэн байгаа. Тухайн иргэдийн хувьд өөрсдөө ирэхгүй гэсэн хүсэлтээ Гадаад харилцааны яаманд мэдэгдсэн. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.