™ watch diff|
Нийгэм | 2022-03-02

Д.Сумъяабазар: Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хязгаарлах эсэхийг УИХ шийднэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн түгжрэлийг хэрхэн шийдэх гарц, төлөвлөгөөнийхөө талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар:

-Манай улсын нийт эдийн засгийн 70 хувийг хот бүрдүүлж байна. Тиймээс уул уурхайгаас олж байгаа орлогоо хотынхоо бүтээн байгуулалт, хөдөлмөрийн бүтээмжид зарцуулъя гэсэн санал гаргаж байгаа. Улаанбаатар хотын эдийн засаг гэдэг бол улсын эдийн засаг. Энэ чиглэлээр олон сайн, мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Тухайлбал, Ерөнхий сайд асан М.Энхсайханд "Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хамтраад ажиллаач" гэсэн санал тавьсан. Нэгдүгээр эгнээнд зогссон машиныг ачихаа боливол түгжрэл улам нэмэгдэнэ. Аргацаасан байдлаар явах юм бол түгжрэл арилахгүй, буурахгүй.

Долоон жилээс дээш насжилттай автомашин Монголд оруулж ирээд, засварлаад, талх шиг зараад байгааг болиулах хэрэгтэй. Манай Улаанбаатар хуучин машины оршуулгын хот биш.

Түгжрэлийг бууруулахын тулд “Улаанбаатарын ухаалаг удирдлагын систем” гэдгийг нэн тэргүүнд хийхээр зорьж байна. ТЭЗҮ-г нь гуравдугаар сард гаргана. Бас замын хураамжийг нэмэхээс өөр арга байхгүй. Тэндээс олсон орлогоо нийслэлийнхээ бүтээн байгуулалтад зарцуулна. Ер нь асуудалд цогцоор хандах нь чухал байна. Энэ бол цогц шийдэл, төлөвлөгөөтэй ажил.Би бүрэн эрхийнхээ хугацаанд түгжрэлийг 50 хүртэлх хувь бууруулна гэж зорьж байна. Хүн амын төвлөрлийг зөв зохицуулбал эдийн засаг өөрөө босоод ирнэ. Ийм тогтолцоог бүрдүүлье.  Мөн нийслэл өөрийн гэсэн стандарттай байх ёстой. Өнгөрсөн хугацаанд ямар ч стандартгүй явж ирсэн. Бид 97 стандарт боловсруулсан. Үүнээс эхний ээлжид 42 стандартыг удахгүй НИТХ-аар хэлэлцүүлж, батлуулна.. Цаашдаа 200, 300 автобус гээд үе шаттайгаар шинэчилнэ гэлээ.



Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Vanga
2 жилийн өмнө
66.181.161.87

Хуцаа хуц бөх

Vanga
2 жилийн өмнө
66.181.161.87

Ахиж бөхчүүл УИХ-д сонгохгүй.

Vanga
2 жилийн өмнө
66.181.161.87

Бөх гэээрээ бөх шиг л сэтгэх юм

Омссм
2 жилийн өмнө
202.131.248.206

Энэ Тэнэг бөх чинь юу болоод Энхсайхныг налаад унав ?

Мохсмх
2 жилийн өмнө
202.131.248.206

Нийслэлчүүд минь хурдан энийг авч хаяхгүй болбол хотыг маань самарч хаях юм байна даа !!!!!

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.13

Баячууд.л машин унах юм бна лда хүмүүсыг амьдралын төвшингөөр нь ялгаад эхэлэлээлдээ

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.107

Таксинд яваж амьдралаа авч явдаг хүмүүсийг я гээ вэ үр хүүхэд нь өлбөрч үхнэ шүү дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.