Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 166 халдвар батлагдлаа. Үүний 111 нь Улаанбаатарт, 55 нь орон нутагт бүртгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2587 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 36 хүний биеийн байдал нэн хүнд байна. Сүүлийн 24 цагт 11 аймагт халдвар илрээгүй байна. Харин хамгийн олон нь Өмнөговь аймагт 22, Архангай аймагт 7 тохиолдол шинээр нэмэгджээ.