Оросын цэргийн хүчин Чернобылийн атомын цахилгаан станцыг хяналтдаа авсан болохыг Украины албаныхан мэдээлжээ. Чернобыль нь нийслэл Киевээс 130 км-ийн зайд оршдог бөгөөд орос цэргүүд тус хот руу нэвтрэхэд давуу тал болж магадгүй юм.
1986 онд Чернобыльд болсон дэлбэрэлт нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт цөмийн эрчим хүчний үйлдвэрийн осол болсон билээ. Тэгвэл хэрэв ОХУ түрэмгийллээ үргэлжлүүлсээр байвал үүнтэй адил гамшиг дахин тохиолдож магадгүй гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский анхааруулсан юм. Тус улсын Гадаад хэргийн яам ч мөн энэхүү бүсэд "дахин экологийн гамшиг тохиож болзошгүй" хэмээн сэрэмжлүүлжээ.
Чернобылийн "хориотой бүс" буюу станцын эргэн тойрны 32 км-ийн радиуст ОХУ-ын цэргүүд өнгөрөгч пүрэв гарагт нэвтэрсэн гэж албаны эх сурвалжууд мэдээлсэн байна. Түүнчлэн цэргүүд тус бүсийн ажилтнуудыг барьцаалсан гэх тагнуулын мэдээллийг Цагаан ордноос ил болгосон юм.
В соцсетях появилось видео, предположительно, с Чернобыльской АЭС pic.twitter.com/Bg5jE5nz9B
— НТВ (@ntvru) February 24, 2022
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.