СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Амарсайхан: Украинд байгаа 30 орчим иргэнээ яаралтай татаж авах үүрэг өгсөн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийх үеэрээ Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан сэтгүүлчийн асуултад хариуллаа. 

Тэрбээр "Украин улсад нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд онц байдал зарласан буюу дайны нөхцөл үүсэж болзошгүй учраас улс орнууд өөрийн иргэдтэй холбоотой арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлж байх шиг байна.

.

ОХУ дахь Элчин сайдын яам, ГХЯ хамтарч тэнд байгаа иргэдээ яаралтай татаж авах, эх орондоо ирэх иргэдийг буцаж ирэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх арга хэмжээг яаралтай авч, өөрсөдтэй нь холбогдох үүрэг даалгавар өгсөн байгаа" хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.