ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины зүүн хэсгийн Донбасс бүсэд "цэргийн тусгай ажиллагаа" эхлүүлж байгаагаа зарлав.
Тэрээр өнөөдөр хийсэн мэдэгдлийнхээ үеэр Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын эсрэг тэмцэж байгаа украин цэргүүдийг зэвсгээ хаяж, гэртээ харихыг уриалсан байна. Мөн ОХУ Украиныг эзлэхээр төлөвлөөгүй ч хэрэв хэн нэгэн Оростой байлдахыг оролдвол Москвагийн хариу "шууд" байх болно гэж Путин анхааруулсан юм.
Энэхүү алхам нь Оросын түрэмгийллийн эхлэл гэж Украйн болон Барууны орнууд үзэж байна. Владимир Путины мэдэгдлийн өмнөхөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болзошгүй дайныг зогсоох эцсийн оролдлогоо хийж, "ОХУ Европт томоохон дайн эхлүүлж магадгүй" хэмээн онцлоод, Оросын иргэдийг үүнийг эсэргүүцэхийг уриалжээ.
Ноён Зеленскийн хэлснээр, Украины хилийн ойролцоо бараг 200 мянган орос цэрэг, олон мянган байлдааны машинтай байгаа аж.
Заявление Путина о проведении специальной военной операции в Донбассе pic.twitter.com/M5fVWKxKJw
— РЕН ТВ | Новости (@rentvchannel) February 24, 2022
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Deeremdlege bolj bn uu. Manai mongoliin gazraas ix deeremdsen de ivanyyd