СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Англид цар тахлын бүх хязгаарлалтыг цуцлахаар болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Англид энэ долоо хоногийн пүрэв гарагт коронавирусийн бүх хязгаарлалтыг цуцалж, ирэх 4 дүгээр сарын 1-ээс олон нийтийн, үнэ төлбөргүй шинжилгээний хөтөлбөрийг зогсоохоор болсныг Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.

Ноён Жонсон Даунинг Стритийн хэвлэлийн бага хурлын үеэр "Өнөөдөр бид коронавирусийг ялснаа зарлах өдөр биш. Учир нь энэ вирус арилаагүй байгаа. Энэхүү цар тахал нь манай энх тайвны үеийн түүхэн дэх хамгийн хар, хамгийн харгис хоёр жил байлаа. Гэсэн хэдий ч манай улс "Омикрон"-ы оргил үеийг давсан бөгөөд өвчлөл, эмнэлгийн ачаалал буурч байна.

Энэхүү шинэ дүрэм журмын хүрээнд, цар тахлын халдвар авсан иргэд заавал тусгаарлалтад орох шаардлагагүй болох аж. Мөн олон нийтийн шинжилгээг зогсоож, зөвхөн хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэжээ.

Гэвч Мөн сөрөг хүчний намууд Ерөнхий сайдын шийдвэрийг хэт яарсан алхам гэж үзэн, үнэ төлбөргүй шинжилгээг хэвээр нь үлдээх ёстой гэж тэмдэглэсэн байна.

2 дугаар сарын 21-ээс:

  • Ихэнх сургууль, хүүхэд асрах газрын ажилтнууд болон сурагчид долоо хоногт хоёр удаа шинжилгээ өгөх шаардлагагүй болно

2 дугаар сарын 24-ээс:

  • Ойрын хавьтлыг тогтмол тогтоох журмыг цуцлах бөгөөд вакцинжуулалтад бүрэн хамрагдсан болон 18-аас доош насны ойрын хавьтлууд долоо хоногийн турш өдөр бүр шинжилгээ өгөх шаардлагагүй болно
  • Бага орлоготой хүмүүст зориулсан тусгаарлалтын 500 фунт стерлингийн тэтгэмжийг цуцална

4 дүгээр сарын 1-ээс:

  • Олон нийтийг хамарсан үнэ төлбөргүй шинжилгээ дуусгавар болно
  • Вакцины гэрчилгээг шаардсан Засгийн газрын удирдамж хүчингүй болно.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.