СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-02-17

🔴Л.Наранбаатар: Х.Баттулгын зөвлөх барьцаа хөрөнгөө ерөнхийлөгч байх үед нь суллаад авчихсан байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Хөгжлийн банкаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зээл авсан улс төрчдийн компанийн нэрсийг зарлаад буй. Уг асуудал нийгмийн анхаарлын төвд байна. МАН өөрийн намын зүгээс авлига авсан гишүүдээ намаас нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа бол Ардчилсан намын зүгээс Хөгжлийн банкыг хянан шалгах УИХ-ын Түр хороо байгуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа мэдэгдсэн. 

Энэ удаад эдийн засагч Л.Наранбаатарын байр суурийг хүргэж байна.

Эдийн засагч Л.Наранбаатар: 

-Арилжааны банкны нийт олгосон зээлийн 5 хувь нь эрсдэлд ороход улаан гэрэл асдаг. Менежментийн түвшинд аюултай гэж үздэг. Гэтэл төрийн банкны зээлийн 55 хувь нь эрсдэлд орсноос харвал аль эрт дампуурах ёстой байж. Улс төрийн нөлөөллөөр зээл авсан нөхөд дампууруулжээ дээ. 1,8 их наяд бол бага мөнгө биш. "Эрдэнэс тавантолгой" ХК 2019 онд 200 тэрбум төгрөгийн ногдол ашиг өгсөн. Арван жил хөдөлмөрлөж, ажиллаж байж өгсөн ес дахин их мөнгөөр улс төрчид найрлажээ. Манай улсын эдийн засагт томоохон цохилт өгч эхэлсэн байх. 

Харин нэг зүйлийг ялгах хэрэгтэй. Зээлээ аваад зориулалтын дагуу ашиглаад, графикийн дагуу төлөөд явж буй бизнесүүдийг ялгаж салгах хэрэгтэй. Ямар ч барьцаа байхгүй, улс төрчдийн нөлөөллөөр зээл авсан нөхөдтэй хариуцлага ярих ёстой" гэв.

-Байгуулагдсанаасаа хойш улс төрийн нөлөө бүхий өндөр албан тушаалтнууд ихэнх нь зээл авсан гэсэн. Бонд арилжаалж, өр төлөх нөхцөл үүсгэсэн байна уу?

- Хариуцлагагүй нөхдөөс хөрөнгийг нь хурааж авах хэрэгтэй. Нөлөөлсөн улс төрчдөд давхар хариуцлага хүлээлгэх ёстой. "Хөтөл"-ийн үйлдвэр, жишээ нь, барьцаа хангаагүй. Ирээдүйн орлогоо барьцаалж зээл авсан гэж байна билээ. Жишээ нь, иргэн Наранбаатар улс төрч ахаараа далайлгаж, ирээдүйд арван тэрбумыг олно гээд улсын мөнгийг зүгээр авчихаж байгаа гэсэн үг шүү дээ.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Ц.Ууганбаяр гэж нөхөр бий. 19 наснаасаа хойш дагаж явсан гэсэн. Тэр нөхрийн "Нью яармаг хаусинг прожект" гэдэг компани ТОСК-тай хамтарч 142 тэрбумын зээл авсан. 56 сарын төлөлт хийгдээгүй. 112 тэрбум үлдэгдэлтэй байна. Гэтэл тэр хүн Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед нь шүүхдээд барьцаагаа суллаад авчихсан байна. Даварсан байна уу? 

Бас Х.Баттулга МоАХ-ын байрны газрыг ерөнхийлөгч байхдаа "Пирамид орд" ХХК-аараа барьцаалж 23 тэрбумын зээлийг Хөгжлийн банкнаас авчихсан. Тэр зээл бас төлөгдөөгүй. "Пирамид орд" ХХК нь "Буман орд" ХХК-ийг санхүүжүүлсэн ч байх шиг. Энэ мэтчилэн жишээ байхад цаана нь байгаа улс төрчидтэй хариуцлага тооцмоор байгаа юм. 

-Засгийн газар дэргэдээ банктай байх нь зөв үү? Бусад улс орнуудын жишээ?

-Улс банктай байж болно. Улс төрчдөөс үл хамаарах хөндлөнгийн буюу гадаадын менежменттэй банктай улсууд бий. Жишээ нь, "Эксим" банк. Манай улсын төр дэргэдээ банктай байж болох ч менежментийг хөндлөнгийн цэвэр мэргэжлийн хүмүүсээр удирдуулах ёстой.

-Хөгжлийн банк 2011 онд байгуулагдаж байх үед АН засаг барьж байсан. Тухайн үеийн засгийн газрын удирдлагатай хариуцлага тооцох үндэслэл бий юу?

-Байгаа шүү дээ. Улсын төсөв болон Хөгжлийн банкны /бонд/ төсөв гэж салчихсан. Хэн ч юу ч ярихгүй, чимээгүй байсан. Эдийн засгаа алж, төсвийн мөнгөөр найрлаж байсан үед би ийм үйлдэл хийсэн. Өнөөдөр тэдний найрын үр дагаврыг бид хүртэж байна. 

2015 онд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн ахалсан ажлын хэсэг шалгасан ч өнөөдөр хэдэн парламент дамжин шийдэл гаргахгүй байна. Тэр үед хариуцлага тооцсон бол эрсдэл арай бага байх байсан байх.

-Хөгжлийн банкны чиглэлийг өөрчлөх нь зөв үү?

-Экспортыг дэмжих, импортыг орлох чиглэл рүү нь л ажиллуулах зөв л дөө. Гэхдээ би бодохдоо татан буулгасан нь дээр гэж үздэг гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
59.153.114.19

Улс төрийн өс хонзон гэж айхтар юм байдгийн байна. Энэ залууг овоо ухаалаг гэж боддог байсан юм.

Зочин
2 жилийн өмнө
64.119.17.13

Наадах чинь угийн новш шүү дээ.

Зочин Зочин
2 жилийн өмнө
103.57.92.22

Энэ одоо ярилцлага өгөх болохоороо Баттулгыг муулдаг сонин шүү ёстой өөр ярьчих хүн олдохгүй бна уу ?

Ккке
2 жилийн өмнө
192.82.72.50

Юун өмөөрөх вэ, , хэлэх үг алга байхад чинь

Митт
2 жилийн өмнө
103.212.118.231

Энэ залууг муулаад байгаа новшнууд үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэдэг шиг л юм болж байх шив арчаагүй малнууд

Zu zu
2 жилийн өмнө
92.240.179.170

Tsag hugatsaa haruulah blgui dee

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.69

Баттулга ийм л хүн

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.