Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагуудад авлига хээл хахууль, албан тушаалын болонэ дийн засгийн гэмт хэргүүд олноор шалгагдаж нийгэмд дуулиан тарьж байсан.
Гэтэл одоо дээрх хэргүүд шалгагдаж байгаа эсэх, шийдэгдсэн бол ямар хүмүүсийн хэрэг хэрхэн яаж
шийдэгдсэн гэх мэдээллийг хуулийнхан олон нийтэд мэдээллэсээр ирсэн.
Бас нэг дуулиан тарьж байсан нь Нийгмийн даатгалын байцаагчид нас барсан хүний нэрээр мөнгө завшсан гэх хэрэг.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дуулиан тарьсан уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байсан. Нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байсан гэх хэрэг юм.
Тухайн үед уг асуудал олон хүнийг цочирдуулж хууль хяналтынхан ч олон нийтэд мэдээлэл хийж байсан. Тэгвэл энэ хэрэг мөрдөн байцаалтад явагдаж байгаа аль эсвэл шалгагдаж дууссан гэх мэдээлэл бас л сураггүй болжээ.
Харин энэ хэргийн талаар НДЕГ-ын удирдлагуудын хэлж буйгаар “Хэрэг шийдэгдэж худал мэдээлэл болох нь тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллага бидэнд албан ёсоор мэдэгдсэн.
Тиймээс та бүхэн энэ худал гүтгэлгийн чанартай мэдээллийг гаргахгүй байхыг хүсч байна” хэмээн бидэнд хэлж байсан юм. Хэрвээ үнэхээр энэ хэрэг гүтгэлгийн чанартай байсан бол цагдаагийн байгууллага нийгэмд дуулиан тарьсан шигээ залруулж яагаад болохгүй гэж. Тиймээс олон нийт хийгээд хэвлэлийнхэн энэ хэргийг яаж шийдэгдсэн талаарх баримттай мэдээллийг авахыг хүссэн.
Угтаа бол энэ асуудлыг хэн гэгч этгээд ямар шалтгааны улмаас олон мянган Нийгмийн даатгалын ажилчдын нэр хүндэд халдах болов гээд асуудал цааш хөвөрч гэм буруутай хүмүүс нь тогтоогдох
байсан гэсэн үг.
Ч.ТДК
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.