Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан:
-БНХАУ-ын айлчлалын үеэр бэлдсэн төслүүдээсээ нэн шаардлагатай таван төслийг танилцууллаа. Үүнээс гурван төслийг онцлон танилцуулъя.
Ялангуяа сүүлийн нэг жилийн хугацаанд үүсээд буй Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын асуудал Ерөнхий сайдын хэлснээр арав гаруй жил гацаад байсан. Тэгвэл ачиж буулгах терминалыг буулгах ажилдаа орсон. 2-р сарын сүүлээр, 3-р сарын эхээр байсан уулзалтыг 2-р сарын 15-ны өдөр болгож наашлуулсан. Энэ тухайд БНХАУ-ын талаас баяртай хүлээж авсан. Манай талаас мөн нааштай байгаа. Цаад талдаа эдийн засгийн өндөр хүлээлттэй байгаа юм.
Хоёрт, "Нэг бүс нэг зам" төсөл. Тодруулбал, хурдны автозам, хос төмөр замын асуудлыг ярилаа. Энэ хоёр төсөлтэй холбоотой ТЭЗҮ-г Хятадын талд хүргүүллээ. 2-р сарын 15-нд нэлээд дэлгэрэнгүй ярилцана. Төслүүдийг эрчимжүүлэх, болж өгвөл эхлүүлэх ажлыг хийнэ. Гуравт, LRT төсөл. 71 км-ийн хурдны тойрог замыг хийхээр төлөлвлөж байгаагаа танилцууллаа. БНХАУ-ын талаас нааштай байна. 2-р сарын 15-нд энэ талаар ахисан түвшинд ярилцъя. БНХАУ-д хийсэн тухайн уулзалт 2 цаг орчим болсон. Товчхондоо, маш дэлгэрэнгүй, хоёр талаас ач холбогдол өгсөн уулзалт боллоо. Яригдсан төслүүдийг энэ жилд эхлэх найдлага тавьж байна.
Манай улстай хиллэдэг, БНХАУ-ын боомтууд авто зам, төмөр зам, цахилгаантай бүрэн холбогдсон. Харин манай улс дэд бүтцийн ажлуудаа хийлгүй хойшлуулж ирсэн явдалд БНХАУ шүүмжлэлтэй хандсан. Нүүрсний экспортын хувьд өвлийн олимп үргэлжилж байгаа энэ өдрүүдэд өсөхгүй. Одоогийн байдлаар өдөрт 100-150 автомашин урд хилээр нэвтэрч байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Та нарл мөнгө цусалж бгаа биздээ.Наймайчдийн ачаа 200000 ирж бсан бараа 800000 ирлээ яаж зархаа ойлгохоо байлаа гэцгээж бгаа биздээ.
За даа та нар улс орны зүгээр хятадуудаар хөрөнгө оруулах нэрээр өгсөн мөнгийн 50% өөрсдөө идэж дараан улс орон өрөнд оруулах гэж байна даа Яагаад Орос Япон улсаас зээл авч зам тавих ажилд оролцуулаж болохгүй гэж эсвэл олон гадаадаас буруу талтай хуучин машин оруулаж ирэх болчих хятадуудыг сонгосон шалтгаан юу бэ алс ирээдүйд та нарын үр хүүхэд гхзар газар нутаг яах болоо хэдхэн сар жил төр барих гэж байж больж үз