СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөгжлийн банкнаас зээл нь хэвийн болон зөрчил үүссэн ААН-үүдийг нэмж зарлалаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Монгол улсын Хөгжлийн банкны 1.6 их наяд төгрөг эрсдэлд ороод байгаа. Өнгөрсөн долоо хоногт тус банкнаас шүүхэд өгсөн зээлдэгч 25 компанийн нэрийг зарлаж байсан бол өнөөдөр хэвийн зээлдэгч, эргэн төлөлтийн зөрчил үүссэн, дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх аж ахуйн нэгжүүдийн нэрийг нэмж зарлалаа. 

Ингэснээр 66 зээлдэгчийн 75 зээл олон нийтэд ил болж байна. 

Зээл нь хэвийн төлөлттэй яваа компанийн манлайд Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК багтаж байгаа боловч, 158,744,844,711 төгрөгийн зээл авснаас одоогоор үлдэгдэл нь 203,782,866,176 болж нэмэгдээд байгаа аж.  

Эргэн төлөлтийн төлбөрийн зөрчил үүссэн зээлдэгчийн жагсаалтын тэргүүнд "ДЦС-4" ТӨХК орж, 76,641,251 еврогийн зээл нь хүү, алданги, торгуультайгаа нийлээд 244,484,704,307 евро болжээ. 

Дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх зээлийн жагсаалтын эхэнд "Хөтөл" ХК оржээ. 61,265,000 ам.долларын зээл нь одоогоор 295,702,295,236 ам.доллар болж нэмэгдэн, эрсдэлтэй зээлийн ангилалд ороод байна.  

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.127.170

Манай монголын бүх том гэсэн компаниуд нь бүгд зээл авсан юм биш үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.