Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэг, үйлдлийг мөрдөн шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэн, улмаар зарим хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдэж байгаа билээ.
Тус банкнаас төсөл хөтөлбөрүүдэд зээл олгох явцад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, зээлийн эргэн төлөлт зэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Тэдгээрээс найман санхүүжилтийн явцад гэмт хэрэг үйлдэгдсэн үндэслэл тогтоогдсон. Иймд эрүүгийн хэрэг үүсгэж,
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөгжлийн банк дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хугацаатай байршуулах үйл ажиллагааг бие даан шийдвэрлэж үргэлжилсэн үйлдлээр буцаан татах шаардлагагүй арилжааны банкуудад байршуулсан 102 ширхэг мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж, Хөгжлийн банканд 3.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.
Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдан авах ажлыг зохион байгуулж, хууль бус тогтоол гаргуулснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, зах зээлийн ханшаас хэт өндөр буюу 27.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, Хөгжлийн банканд 4.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Түүнчлэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож нөхцөл хангаагүй компанид нийт 17.8 сая юань шилжүүлж их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг мөрдөн шалгасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Н.Мөнхбатыг гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр, мөн тус банкны нэр бүхий 6 албан тушаалтанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ямарч учиртай хөөн хэлэлцэх нь дууссан гээл ялгүй бөөн хулгаачууд хэдэн зуун сая доллароор бөгсөө арчлаадааа ард түмэниии мөнгө малуудаа
Хөөн хэлэлцэх хугацааг дуустал хэргийг шийдвэрлэж чаддаггүй ШҮҮХ Шүүгч нар гэж байх хэрэг байна уу Шинээр байгуулагдсан Шүүхийн сахилгын хороо хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрээр АСАР ТОМ АВИЛГА ЛУЙВАРЫН ХЭРГИЙГ шалган үнэн мөнийг олж тогтоох хэрэгтэй бишүү ЕРӨНХИЙЛӨГЧ маань ЭНЭ ноцтой булхай луйвар шүүгч нарын хариуцлагагүй ажиллагаанд АНХААРЛАА хандуулвал сайн байнаа