СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Байнгын төлөөлөгч У.Нямхүү Юнеско-гийн захиралд итгэмжлэх захидлаа барив

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч У.Нямхүү 1 дүгээр сарын 25-ны өдөр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Одри Азулейд Итгэмжлэх захидлаа барив.

Байнгын төлөөлөгч У.Нямхүү ЮНЕСКО-гоос Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа мэдээллийн салбарт, ялангуяа боловсролын салбарын шинэчлэлд дорвитой хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан Монгол Улсад айлчлах урилгыг Ерөнхий захирал Одри Азулей талархан хүлээн авч буйгаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа онцлон тэмдэглэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.