Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС-ийн хичээлийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлэх шийдвэр гарлаа. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Засгийн газрын хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар хичээллүүлж, хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлэхээр болжээ.
Хөдөө орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг харгалзан 100 хувь танхимаар хичээллэх боломжтой. 1-3 дугаар ангийн хүүхдүүдийн дунд хичээллийн хоцрогдол их байна. Иймд аль болох танхимын хичээллийг цаг алдалгүй эхлэх хэрэгтэй. Омикроны давалгааны оргил үе даарч байгаа учраас нэг долоо хоногоор хичээл, сургалтыг хойшлуулж байна.
Нэг зүйлийг уриалмаар байна. Хэрэв хичээл, сургалтыг яг 14-нд нээхийг хүсэж байгаа бол цагаан сарын баярыг хөл хязгаартай зохион байгуулахыг хүсэж байна.
Мэргэжлийн боловсрол, их дээд сургуулиуд хоёрдугаар сарын 7-нд цахимаар эхэлж, 28-ны өдрөөс танхимаар хичээллэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.