СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Борис Жонсон хөл хорионы үеэр төрсөн өдрийн үдэшлэгт оролцжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Их Британид цар тахлын хөл хорио тогтоосон байх үеэр Ерөнхий сайд Борис Жонсоны ажлын хэсгийн гишүүд түүнд зориулж төрсөн өдрийн үдэшлэг зохион байгуулсан нь ил болжээ.

"ITV News" агентлагийн мэдээлснээр,  Тухайн үеийн дүрэм журмын хүрээнд, аливаа байгууламж дотор хоёроос дээш хүн цугларахыг хориглон, гадна талбайд зургаа хүртэлх хүнийг уулзахыг зөвшөөрөөд байжээ.

"Даунинг Стрит"-ээс энэхүү мэдээллийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч ажилтнууд Ерөнхий сайдад төрсөн өдрийн мэнд хүргэхийн тулд богино хугацаанд цугларсан бөгөөд Борис Жонсон 10 минут хүрэхгүй хугацааны дараа явсан гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, Тус арга хэмжээнд мөг адил 30 орчим хүн оролцсон бөгөөд зайгаа барих дэглэмийг талаар огт хэлэлцээгүй аж.

Гэвч "Даунинг Стрит-10"-ын хэвлэлийн төлөөлөгч "Энэ бол худал мэдээлэл. Тухайн үеийн дүрмийн дагуу, Ерөнхий сайд гэр бүлийн цөөн тооны гишүүнээ гадаа хүлээн авсан" хэмээн тэмдэглэсэн байна.

Харин Хөдөлмөрийн намын удирдагч сэр Кейр Стармер Борис Жонсоныг огцрохыг уриалан "Тэр бол өөрийн гаргасан дүрэм нь түүнд хамаарахгүй гэж үздэг Ерөнхий сайд гэдэг нь үүгээр нотлогдож байна. Манай Ерөнхий сайд болон Засгийн газар бүх цаг заваа иргэдийг залилж, хууран мэхлэхэд зориулдаг юм байна" гэж хэлсэн юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.