ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих байгалийн хий дамжуулах төслийн ТЭЗҮ өнгөрсөн оны 12 сард эцэслэгдсэнтэй холбогдуулан төслийн дараагийн ажлын дараагийн шатыг эхлүүлэх асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр ОХУ-ын "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловтой утсаар ярив.
Ирэх долоо хоногт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар цахим уулзалт хийж, "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн үргэлжлэл болж Монгол Улсын газар нутгийг дайруулан БНХАУ руу тавигдах хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эцэслэснийг баталгаажуулах Протоколд гарын үсэг зурж, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар нарийвчлан хэлэлцэхээр хоёр тал тохиров.
Энэ хүрээнд хийн хоолойн төслийн дараагийн шатны төлөвлөлтөд шилжих зураг төсөл, хайгуулын судалгааны ажлыг гүйцэтгэх тэмдэглэлийг эцэслэн гарын үсэг зурах ажлыг мөн зохион байгуулах болсон тухай Оросын тал мэдэгдэв.
Протоколд гарын үсэг зурах үеэр ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайруулан БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойн төслийн хэтийн төлөвийн талаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд манай улсад ирж ярилцлага, сурвалжилга бэлтгэх бөгөөд энэ үеэр "Газпром” НХН-ийн төлөөллүүд мөн ирж ажиллах болсон тухай "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов Шадар сайдад дуулгав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ene hooloog tabiulahgvi baij bgad taban tolgoigoos ireedvvd garah baigliin hiigee hujaad zarah baisan ym daa odoo ch ongorson hoishoo boloo bailgvi dee
Энэ ТЭЗҮ-г боловсруулхад манайх оролцдоггүй байхоо. Тийм бол зөв.хөн нутгаар дайран өнгөрөх маршрут, авах татварыг л хүлээн зөвшөөрнө гэсэн үг байхдоо.
Гялс бариач дээ тэгээд. Яриал байх юм
Eniig manaih ashiglah uu? Tiim bol utaa bye bye
Энэ талаар БНХАУ ямар бодолтой байдаг юм бол. Манайхан тэднээс асуусан юм болов уу?
Medeej Mongolchuudad ashigtai yumand hujaa durgui l bga.
demii balai yum taviulj yaax geed bgaam be daraa ni xooloigoo xamgaalna geed tsereg orood irvel yaaxiin ???
Энэ хоолой монгол улсын аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг болно.монгол улс бол европын зарим орнууд шиг новшын зан гаргахгүй .амгалан тайван орон.