“МОНГОЛ ХҮНС-МОНГОЛ БАРАА 2022” арга хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна.
Уг арга хэмжээ нь дотоодод үйлдвэрлэсэн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, мал, амьтны гоц халдварт өвчингүй, тайван бүсээс малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг Улаанбаатарчуудын хэрэгцээнд нийлүүлж байгаа юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь цар тахлын амаргүй нөхцөлд үндэсний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчдаа дэмжиж, 10 өдрийн турш түрээсийн төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг бүрдүүлжээ.
Тус арга хэмжээг халдвар, хамгааллын дэглэмд нийцүүлэн задгай талбайд зохион байгуулж байгаа бөгөөд сүү, цагаан идээ, ууц, хэвийн боов, мах, махан бүтээгдэхүүн, гурил, жижиг дунд үйлдвэрийн ноос, ноолуур, арьс ширэн болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн үнээр, өргөн сонголттой худалдаалах юм.
Үзэсгэлэн худалдаанд зарагдаж буй бараа бүтээгдэхүүний хувьд орон нутгаасаа хамааран үнэ ханшийн хувьд бага зэрэг өөр байсан юм.
Үзэсгэлэн худалдаанд зарагдаж буй бараа бүтээгдэхүүний үнэ ханш:
Мах махан бүтээгдэхүүний хувьд гарал үүслийн бичигтэй, вакамжуулсан мах борлуулж байлаа. Гулуузаараа 180-200 мянган төгрөгөөр худалдаалж байна.
Ууцны мах кг нь 9800 мянган төгрөг буюу 260-400 мянган төгрөгөөр борлуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөдөөний ухамсаргүй тэнэг юмнууд юмаа хамгийн дээд үнээр зарна, бас ч болоогүй ааруул тосондоо гурил хийнэ. Цагаан сараа нийтээр тэмдэглэхгүйгээс хойш ийм юм зохион байгуулж Корона тарааж яах нь вэ дээ
Хөдөөний ухамсаргүй тэнэг юмнууд юмныхаа үнийг хамгийн дээд талаар нь зарна. Цагаан сараа нийтээр тэмдэглэхгүйгээс хойш ийм юм зохион байгуулж Корона тарааж яах нь вэ дээ
өөрөө хуруугаа ч хөдөлгөхгүй, тэгсэн мөртлөө шүүмжлэхийн дон туссан хүн хогнууд дуугуй бай