СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол дахь “Намьяанжугийн соёл” компанийн хөрөнгийг завшсан үйлдлийг шүүх дэнслэх нь

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн XIV хороо буюу “Нарантуул” захын замын баруун талд “Намьяанжугийн соёлын төв” гэдэг БНСУ-ын байгууллага үйл ажиллагаа явуулдаг.

Өмнөд Солонгосын Намьяанжу хоттой байгуулсан ах дүүгийн найрамдлын барилдлага тогтоож Зүүн дөрвөн замаас Нарны зам хүртэлх гудамжийг тус хотын нэрээр нэрлэж, дээрх соёлын төвийг тухайн гудамжинд байгуулсан байдаг. Тэгвэл энэ соёлын төвд үйл ажиллагаа явуулсан “Монгол Намьяанжугийн соёл” ХХК-ийн хөрөнгийг гүйцэтгэх захирал нь завшсан хэрэгт холбогджээ.

Прокурорын байгууллагаас эл компанийн гүйцэтгэх захирал Ж.Оргилд Эрүүгийн хуулийн 17.4-2.2-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж их хэмжээний хохирол учруулсан”, 17.3-2.2 дахь хэсгийн “Хуурамч баримт бичиг ашиглаж бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүгч Н.Баасанбат хянан шийдвэрлэхээр болоод байгаа юм. Хуралд хохирогч “Монгол Намьяанжугийн соёл” ХХК-ийг төлөөлж БНСУ-ын иргэн Кэн Хан Сү, Пак Хи Чол зэрэг хүмүүс оролцох юм.

Бидэнд олдсон мэдээллээр “Монгол Намьяанжугийн соёл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Оргил нь 2014-2018 онд компанийнхаа ам.долларын болон төгрөгийн данснаас албан тушаалаа урвуулан 254 мянга гаруй “ногоон”, 152.6 сая гаруй төгрөг завшиж, байгууллагадаа тухайн үеийн ханшаар 635 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна.

Мөн, Пак Хи Чолын эзэмшлийн Чингэлтэй дүүргийн VI хороон дахь орон сууцыг худалдаж өгнө хэмээн 2017 онд итгэмжлэл хийлгэж авахаасаа өмнө буюу 2011 онд Ж.Оргил бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн аваад иргэн Б, У нарт худалдан 115 сая төгрөгийг нь солонгос иргэнд мэдэгдэлгүй залилсан хэрэгт холбогджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.67.230

За ашгүй дээ...Муу муухай бүх зүйл нь илчлэгдээд хариуцлагаа үүрээд явах ёстой газартаа очих хэрэгтэй.

Zochin
2 жилийн өмнө
202.126.90.112

Ene hereg yu bolson be

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.