СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-01-21

🔴LIVE: Омикроны зөөвөрлөгдсөн 25, дотоодын 11, нийт 36 тохиолдол батлагдаад байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас "КОВИД-19"-ын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Хуралд ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан А.Амбасэлмаа, ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж хариуцсан дэд захирал Ц.Чинбаяр нар оролцож байна.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: 

-Дэлхийн даяар нийт 318 сая хүн цар тахлаар өвдсөн бөгөөд эдгээрээс 5.5 сая хүн нас барсан. ДЭМБ-аас зургаан бүс нутагт бүсчилж өвчлөлийг бүртгэдэг. Бүсчлэлээр харахад Америк, Европын орнуудад өвчлөл, халдварын тохиолдол өндөр байна. Омикрон хувилбарын тухайд дэлхийн 149 улсад бүртгэгдсэн ба нас баралт болон өвчлөлөөр Их Британи, Дани, Норвеги, Хойд Америк зэрэг улс тэргүүлж байна. 

Нийслэлд халдварын тохиолдол өндөр байгаагаас гадна орон нутагт буюу Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймагт халдварын тохиолдол их байна.

Сүүлийн 5 хоног зорчсон тэмдэглэлээс үзэхэд

Өмнө нь омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 12, дотоодод бүртгэгдсэн 5 тохиолдлыг зарлаж байсан. Харин өнөөдрийн байдлаар зөөвөрлөгдсөн 13, дотоодын сорьцод тандалт хийхэд омикрон хувилбарын зургаан тохиолдол батлагдсан. . Харин PCR шинжилгээгээр бүртгэгдсэн тохиолдлуудын 91 хувьд омикрон хувилбар тархсан байгаа.

Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан А.Амбасэлмаа:

-Монгол Улсад өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 2-3 дахин нэмэгдэж байна. Лабораторийн шинжилгээнд эзлэх эерэг сорьц 24-27 хувиар өссөн байна. 

Вакцин хийлгээд маргаашаас нь халдвар авахгүй гэж итгэн хайнга хандан халдвар авчхаад вакцинд буруу өгөөд байдаг. Энэ нь буруу. 

Халдварын тархалтад нөлөөлж байгаа бас нэгэн зүйл нь хөнгөн балархай шинж тэмдэгтэй хүмүүс 30-аас дээш хувийг эзэлдэг ба тэд шинж тэмдэггүй халдвар тараагч болдог учраас хавьтал болсон бол өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. 

Омикроны халдварын тархалттай зэрэгцээд томуу, томуу төст өвчний таван төрлийн вирус орчилд орсон байна. Тиймээс иргэд чанартай хоол хүнс хэрэглэх, орой эрт унтаж амрах, халуун бүлээн шингэн, чацаргана ууж дархлаагаа дэмжих хэрэгтэй гэв.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.