Машин дотроо хүүхдээ суулгаад орхисон иргэний автомашиныг ачсан хэрэг гарсан.
Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Сонгдо” эмнэлгийн урдаас 4-5 орчим насны хүүхдээ асаалттай автомашин дотроо орхисон иргэн Ц-ийн автомашиныг ачсан байна.
Энэ талаар иргэн гомдол гаргасны дагуу цагдаагийн байгууллага шалгалт явуулж, холбогдох байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах саналыг хүргүүлсэн байна.
Учир нь, ачилтын компанийн ажилтан бусдын хөдөлгөөнд саад болсон үндэслэлээр тухайн автомашиныг зөөж шилжүүлэхдээ “Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогджээ. Иймд аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн автозамын хөгжлийн газарт хүргүүлсэн байна.
Энэ дагуу Нийслэлийн автозамын хөгжлийн газар тухайн автомашиныг ачсан “БИ ИКС ЮУ ТИ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэн юмуу одоо ч баримт харахгүй бол хулхидуулдаг нэг тийм үе шүү
Маш зөв. Харин компаний нэрээ өарчлөөд ороод ирэх вий дээ.
Болж болж бүгдийн цуцал
Бүгдийг нь цуцалбал та хэд шиг Оркууд машинаа дураараа тавьж хотын хөдөлгөөн тэг зогсоно. Ачилт бгаа тулдаа оркуудыг бас дэгээнд оруулж бна
Дандаа цагдаагын хурандаа нар ачилалтын кампони ажилуулдаг Каши он банк бус ичимээр юмаа сарын 7хувиин зээлээр иргэдыг шулж бна
Ганбаатар гэж нөхөр л анх үүнийг сэдсэн шүү дээ
Маш зөв.Бусад компаниудад сургамж болог.Ачилтын компанид ёс суртахууны дээд зэргийн доголдолтой нөхдүүд ажилладаг.
Үнэн бол маш сайн цуцал цуцалж цуцал
ахиад л өөр хүний нэр дээр гараад ирнэ дээ дандаа томчуудын компани байдаг гэсэн биз дээ
Маш зөв шийдвэр гаргажээ арга л байдаг хүний машиныг хулгайч шиг л ахидаг бусад кампаны ажилчдад сургамж болноо
Би икс юу ти ХХК. ВХUT гэдэг хачин нэр өгснийг нь харахад түр зуурийн компани л байна.
Зөв . Бас хүүхдээ харж хандах хүнгүй орхидог тэр жолоочид бас хатуу арга хэмжээ ав. Аваар осолгүй гарвал яах вэ. Хүүхэд нь гэмтвэл яах вэ. Зөвшөөрөлгүй газар шүү. Бас л зоригтой Баагий.
ingeh hetegtei arai denduu baisan ym er ni achihaa bodod baihaar zogsolo shidmer bna
үнэн бол сайн байна эрхийг нь цуцалсан нь дээрээ
худлаа байхоо