Коронавируст халдварын дэгдэлтийн улмаас 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 1 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохоор болжээ.
Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг шуудангаар болон info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авах юм байна. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлэхийг УДШ-ээс санууллаа.
Харин Улсын дээд шүүхийн Тамгын газрын мэдээлэл, лавлагаа (Утас: 51-261698, 51-261544) тухайн өдрүүдэд ажиллах аж.
Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж, УДШ тухайн мэдэгдлийг гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.