Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ болон Богд банк хамтран Улаанбаатар хотод үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд нийт 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ Г.Гангамөрөн:
-Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 63 мянган аж ахуйн нэгжийн 43 мянга нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр 95 хувь нь санхүүгийн эрсдэлд орсон гэсэн судалгаа гарсан. Бид бүх банканд санал тавьсан. Үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүйгээр, татвар, санхүүгийн тайлан нэхэгүйгээр, итгэлээр, цаашид хөгжих хандлагаар нь зээл олгооч гэсэн хүсэлтийг тавихад "Богд" банк зөвшөөрсөн. Ингээд "Богд" банктай хамтраад, энэхүү 100 тэрбум төгрөгийн зээлийн төслийг гаргаж байна.
"Богд" банкны төлөөлөл:
-Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулж, сарын 1,3-1,5 хувийн хүүтэй, уян хатан зээлийг санал болгож байгаа. Танд тохирсон барьцаа хөрөнгө, үйлчилгээг бид санал болгож, шуурхай ажиллана. Тухайлбал, эмэгтэй бизнесмэнүүдийг дэмжих 1.3 хувийн хүүтэй зээлийг гаргаад байна. Бараа, материал барьцаалсан зээл, ePOS машин барьцаалсан зээлийг олгоно. Мөн, хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийг зах зээлдээ хүргэж ажиллана. Бид хурдтай ажиллана. Харилцагч та бүхнийг урьж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Д.Сумъяабазар:
-Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 74 төрлийн зөвшөөрлийг Нийслэлээс цуцалсан. Одоо жижиг, дунд бизнес эрхлэгчид маань юу хийх хүсэлтэй, юу хийхээр төлөвлөж байна, бид бүгдийг нь дэмжиж ажиллах зорилгоор энэхүү зээлийг гаргаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Todorhoi medeelel haanaas awah we
Boloodoo
Мэдээлэл авая
Sariin 1.5 huvi hongololttei yu? Arai2